Бидний тухай

Манай дэлгүүр нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд ХЯМД үнээр өргөн сонголттой төрөл бүрийн бүжиг болон балетын хувцас, гутал, хэрэгсэл худалдаалах зорилготой юм. Тийм ч учраас төгрөгийн ханш унаж, ачаа тээврийн үнэ нэмэгдсэн ч өдийг хүртэл огт үнэ нэмэлгүй хямд үнээ хадгалсаар ирсэн ба монголдоо хамгийн хямд буюу ширхэг барааг ч бөөний үнээр худалдаалдаг билээ. Бүх бараа бүтээгдэхүүнүүд маань БНХАУ-ын гуанжоу хотын үйлдвэрээс ирдэг бөгөөд бид аль болох чанартай барааг хямдаар та бүхнийхээ гарт хүргэх гэж хичээж ажилладаг. Одоогоор манай дэлгүүр Улаанбаатар хотод 1 салбар, Дархан хотод 1 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн жилээс жилд манай бараа бүтээгдэхүүний сонголт илүү өргөжин нэмэгдсээр байгааг хэлэхэд таатай байна. Та бүхэн манай дэлгүүрээр өргөнөөр үйлчлүүлээрэй. Баярлалаа

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл